Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ ОБЕГ-ЫН ДЭД ДАРГА, ХУРАНДАА Ц.УРАНЧИМЭГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2026-03-11

Тэрээр Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр аймагт зохион байгуулагдаж байгаа “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийн зохион байгуулалт, явц, онцлогийн талаар танилцуулахын зэрэгцээ Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон технологийн гаралтай аюулт үзэгдэл, ослын давтамж, хор уршиг нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл нь “Ард иргэдээ аливаа аюулаас хамгаалах нь төрийн нэн тэргүүний үүрэг юм. Иймд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн 2026 оны төсвийг батлахдаа Гамшгийн эрсдэлийг бууруулах ажил, арга хэмжээний зардалд нийт 200.0 орчим сая төгрөгийг холбогдох төсвийн ангилалд баталж, хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа.
Уг сургуулилт нь энэ сарын 11-13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэхүү сургуулилтаар гамшгийн үед орон нутгийн сөрөн тэсвэрлэх, хариу арга хэмжээ авах чадавх, чадамжийг нэмэгдүүлэх, албад, мэргэжлийн ангиудын хамтын ажиллагааг сайжруулах замаар гамшгийн эрсдэлийг үе шаттай бууруулах, орон нутгийн түвшинд даван туулах чадамжийг нэмэгдүүлж, мэдлэг олгохын зэрэгцээ, оролцогчдын мэдлэг ур чадвар, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын чадавхыг дүгнэх юм. /2026.03.11/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10274
8485 / 83%
1099 / 11%
333 / 3%
357 / 3%