Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2026 ОНД ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА.

2026-02-12

✅Орон нутгийн хэмжээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар 1435 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцулахад 58 буюу 3,9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол үүнээс зөрчлийн гомдол мэдээлэл 1105 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 буюу 0.1%-иар, гэмт хэргийн гомдол мэдээлэл 330 бүртгэгдсэн нь 58 буюу 14.9%-иар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.
✅Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2026 онд дээрх үзүүлэлтийг ахиулах зорилтыг тавьж 5 зорилтын хүрээнд 45 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөгөө баталсан.
Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл өндөр үзүүлэлттэй байгаа гэмт хэргүүд болох зам тээврийн осол, залилах гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг, бусдын биед халдах гэмт хэргүүд дээр онцгойлон анхаарч хамтарч ажиллахыг зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад чиглэл болголоо.
2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10281
8490 / 83%
1099 / 11%
335 / 3%
357 / 3%