"Сүрээр дарагч" гал морин жилийн сар шинийн босгон дээр "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр Сүмбэр сумын Уулзвар багийн аймгийн аварга малчин Ганчулууны Алтанцэцэг шалгарч, шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар 2026 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Хөдөлмөрч зан, хичээл зүтгэлээрээ манлайлж, Улсын аварга малчин цол хүртсэнд нь баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.







