Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

2026-04-23

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны 2 дугаар хурал боллоо.
Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаас өгсөн чиглэлийн танилцуулж, орон нутгийн төрийн байгууллагуудад дараах чиглэлийг өглөө.
1.“Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2026 оны 04-р сарын 29-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын газрын спорт заал, гадна талбайд хэмжээнд зохион байгуулах;
2.Монголын хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулдаг "Хуульчийн про боно өдөр"-ийг Нээлттэй хаалганы өдөрлөгтэй хамтатган зохион байгуулах;
3.Өдөрлөгийн үеэр иргэдээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох мэдээллийг өгч өргөдөл, гомдолыг газар нь шийдвэрлэх;
4.Байгууллагын үйл ажиллагааны онцлогийг сурталчлах, техник хэрэгслийг танилцуулах.
/2026.04.23/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11153
8641 / 77%
1131 / 10%
391 / 4%
990 / 9%