Өнөөдөр /2026.04.23/ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль, цаазын шадар зөвлөх Э.Идэрбатыг хүлээн авч, уулзаж аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр баримталж буй бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл ерөнхий прокурорын Эрүү болон зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг 1 мөр хангуулах ажилд нь амжилт хүсэж, дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
