Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар орон нутаг дахь гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.


