Эрүүгийн болон Зөрчлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажиллагаанд хүүхдийн дээд эрх ашиг сонирхлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор аймгийн Прокурорын газар, Хүүхдийн төлөө зөвлөл, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Хүүхдийн эрх-хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийг зохин байгуулж байна.
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ “Говьсүмбэр аймаг өнөөдрийн байдлаар 18107 хүн амтай бөгөөд үүний 40 % буюу 7318 нь 0-18 насны хүүхэд байна. Мөн нийт 5446 өрх амьдарч байгаа нь манай аймгийн 2 хүн тутмын 1 нь хүүхэд байгааг илтгэж байна. Энэ нь гэр бүлийн орчин, эцэг эхийн харилцаа, өрхийн хүмүүжил, сурч боловсрох орчинд хүүхдэд хандах хандлага нь хүүхдийн өнөөдрийн төдийгүй ирээдүйд шууд нөлөөлж буй маш том үзүүлэлт юм. Цагдаагийн хэлтсээс 4 сарын байдлаар гаргасан статистик тоон үзүүлэлтээс харахад
Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2025 онд 1, 2026 онд 2 болж өссөн, насанд хүрээгүй яллагдагчийн тоо 2025, 2026 онд тус бүр 2 бол, хохирсон хүүхдийн тоо мөн 4 байна. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол 2025 оны мөн үед 6 байсан бол 2026 онд 8 болж нэмэгдсэн нь хүүхэд хамгааллын чиглэлд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь шаардлагатай” байгааг онцолсон юм.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт 21 байгууллагын 80 удирдах болон гүйцэтгэх албан хаагчид оролцож байна.








