Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Элбэг дэлбэг цагаан сар үзэгслэн худалдаа болж өндөрлөлөө.

2015-02-04

Эрээний элдэв хог цуглуулж, болсон болоогүй бэлэг сэлт бэлддэг байдал аль хэдийн ард хоцорсон байна. Эдийн засгийн хямрал энэ тэр мэдэгдэж байгаа юм алга. Үндэсний үйлдвэрээс, дотоодынхоо, орон нутгийн үйлдвэрийн бараа таваарыг илүү их авцгаах аж. Манайхан ч нэг үеэ бодохноо юмыг сайн ч сайхан ч хийдэг болждээ. Тэнгэрт хадсан үнэ цэнэ дуулдахгүй байна. Ууц 150-190.000 гэнэ. Ноднин өдийд 250.000-с дээш байсан шүү дээ. Налгар сайхан энэ өдөр манай иргэд тааваараа явж, тааллаараа болгоож байна даа. Харин орой бууз хөлддөг болов уу, яадаг бол. Хөлдөөгчид бага, багаар хийж цаг үрэх, эсвэл хөлдүү бууз авч мөнгө үрэх сонголт л гарах бий вий.Энд ч хөлдүү бууц авчраад жигнээд амсуулж идүүлээд л зарж байх юм. Сайхан болж дээ, сайхан болж.

Дотор хүн пиг дүүрэн, гадаа машин таг түгжээ. Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай, туулайн эвэр, тугалын соёоноос бусад нь байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%