Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбооноос
санаачлан “Чойр лиг-2015” сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг зохион
байгуулж байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр
боллоо. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, аймгийн
Залуучуудын холбооны тэргүүн Д.Сүрэнжав, Биеийн тамир, спортын газрын
дарга, МУГДасгалжуулагч Д.Цэдэнсодном, залуучуудын холбооны тэргүүлэгч
гишүүд, багуудын ивээн тэтгэгч байгууллагын дарга нарын хүндэт зочид,
төлөөлөгч нар оролцсон юм. Нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг
даргын орлогч, Залуучуудын холбооны тэргүүн Д.Сүрэнжавын спорт
олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олимпийн төрлийн спортын
төрлүүдийн аймаг орон нутагтаа хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь
үнэлж “Олимпийн алдар” одонгоор шагнахаар шийдвэрлэснийг аймгийн Биеийн
тамир, спортын газрын дарга Л.Цэдэнсодном гардуулан өгч баяр хүргэсэн
юм.
Мөн нээлтийн ажиллагааны үеэр Говьсүмбэр аймгаас төрөн гарсан гарсан сагсан бөмбөгийн спортын мастер У.Мөнхбаатар ахлагчтай баг, Говьсүмбэр аймгийн шигшээ багийн дунд нөхөрсөг тоглолт боллоо. У.Мөнхбаатарын багт Говьсүмбэр аймгаас төрөн гарсан спортын мастер У.Мөнхбаатар, Г.Мягмарсүрэн нар болон ОУХМ Т.Санчир, Sport box сувгийн продюсер Б.Ялалт, тус сувгийн тайлбарлагч Ж.Идэр-Ууган, аймгийн залуучуудын холбооны дэд тэргүүн Б.Үүрийнцолмон, Шивээговь сумын багийн тоглогч н.Баяржаргал нар оролцсон тоглосон нь үзэгчдийн сонирхолыг татаж байлаа. Уг тоглолтод мастеруудын баг аргагүй л туршлага зааж илүүрхсэн бол залуучуудын хувьд хурд гаргасан сайхан тоглолтыг гаргаж байлаа. Мөн энэ үеэр үзэгчдийн дундах тэмцээн явуулж жүдо бөхийн өсвөр, залуучуудын улсын аварга Н.Оюунтүлхүүр хосын хамт түрүүлж, аймгийн Засаг даргын орлогч Д.Сүрэнжав, ОУХМ Т.Санчир нарын гарын үсэг бүхий бөмбөгөөр шагнагдсан юм.
Лигийн дахь удаагийн тоглолт яг одоо аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд сонирхолтой өрсөлдөөнтэй явагдаж байна. Тэмцээний дараагийн тойргийн тоглолт 2015 оны 02 сарын 07-ны өдөр Политехник коллежийн зааланд болно та бүхэн хүрэлцэн ирж сонирхоно уу.