Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2015 оны аймгийн Засаг даргын зөвлөлийн 02 дугаар хуралдаан энэ сарын 4-ний өдөр хуралдаж тулгамдсан 6 асуудлыг хэлэлцэн баталлаа

2015-02-06

Аймгийн 2015 оны “Сайн малчин”, “Алдарт уяач”-дыг тодруулав. Аймгийн “Сайн малчин”-аар Сүмбэр сумын 4-р багийн малчин Мөрдоржийн Батсайхан, “Алдарт уяач”-аар Сүмбэр сумын 6 дугаар багийн иргэн Цэвэгмидийн Амгаабазар нар шалгарч Сар шинийн баяраар шагналыг нь гардуулахаар болов.
Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутныг тодруулж, алдаршуулах арга хэмжээний зардлыг Засгийн газрын тогтоолын дагуу 70 сая хүртэлх төгрөгтэй тэнцэхүйц байраар шагнахаар хэлэлцэн баталлаа. 3 сая дахь иргэний чацуутанд Шинэ Чойр хотхонд 2 өрөө байр өгөхөөр болов.
Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх зардлын төсвийг баталлаа. Манай аймагт 90-с дээш настан 18 байдаг бол 80-с дээш настан 83 байдаг аж. Харин амьжиргааны баталгаат түвшнээс доогуур орлоготой 19 хүн байна.
Мөн энэ хурлаар зарим иргэний ирүүлсэн, тусламж хүссэн өргөдлийг Засаг даргын нөөцийн сангаас гаргах, ОБХ-ийн өнгөрсөн онд гарсан гамшиг, ослын дуудлагад зарцуулсан шатахууны зардлуудыг төсвийн тодотголд суулган өгч гаргахаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%