Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ" СУРГАЛТ БОЛЛОО

2015-07-02

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагын хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран аймаг сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөд “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт гэрчилгээ олгох сургалтыг 2015 оны 06 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтын гол зорилго нь аймаг, сумын ИТХ-д сонгогдсон эмэгтэй төлөөлөгчдөд хамтын манлайлалын болон шийдвэр гаргахад нөлөөллийн ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал дээшилснээр нутгийн өөрөө удирдах ёс бодит утгаараа хэрэгжих, орон нутгийн хөгжлийн бодлого тэнцвэртэй, жендэрийн мэдрэмжтэй болох, иргэдийн тэгш оролцоог хангах ач холбогдолтой. Энэ хүрээнд “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт дараах тодорхой зорилтыг дэвшүүлэн зохион байгуулагдлаа. Үүнд:
- ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид манлайллын талаарх ойлголтыг шүүн хэлэлцэж, орон нутгаа хөгжүүлж, төлөөллийн үүргээ хэрэгжүүлэхэд манлайлал ямар арга хэлбэр тохиромжтойг тодорхойлох.
- ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч манлайллыг хэрэгжүүлэхэд эрэгтэйчүүдээс ямар онцлогтой болохыг онол, практикийн талаас нь харилцан ярилцах.
- Орон нутгийн хөгжлийн бодлогын асуудлыг асуудлыг оновчтой тодорхойлох, жендэрийн тэгш байдал, хүний эрхэд суурилсан дүн шинжилгээ хийх, шийдэл олох.
- ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид манлайллаа хэрэгжүүлэх тодорхой аргуудад суралцах, манлайллаа хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах.
Энэхүү сургалт нь практик ур чадвар олгоход түлхүү чиглэсэн бөгөөд эмэгтэй төлөөлөгчдөд хоёр өдрийн турш мэдээлэл танилцуулах, дасгал ажиллах, хэлэлцүүлэг өрнүүлэх, бүлгээр ажиллах, бүлгээрээ дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаануудыг тасралтгүй явуулсан. Тухайлбал ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч шийдвэр гаргахдаа хүний эрхэнд суурилсан өнцгөөс ханддаг байхад чиглэсэн “Эрх мэдлийн алхалт” хэмээх хөгжөөнт тоглоомыг тоглон асуудлыг өөрөө дангаараа хөөцөлдөхөөс илүү хамтран зүтгэгчээ хэрхэн тодорхойлж, хамтарч ажиллахыг мөн л дасгал ажлаар суралцсан.
Сургалтаар аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид Эмэгтэй төлөөлөгчдийн бүлэг байгуулан аймаг, сумынхаа иргэд, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа зохион байгууллахаар стратеги төлвөлгөө гарган баталсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%