Эх
үрсийн баярыг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас
Алдарт эхийн одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг
уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн ёслолын арга
хэмжээнд Алдарт эхийн одонтой 60-аас дээш насны 449 эх оролцлоо. Энэхүү
ёлолын арга хэмжээнгээр улс, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй
хувь нэмэр оруулж олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ төрүүлж
өсгөсөн хүүхдүүдээ эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж, үр хүүхдийнхээ сайн
сайхны төлөө уйгагүй хөдөлмөрлөж нутаг, усандаа нэр хүндтэй яваа
ээжүүдээс 9 ээжийг ХАТАН ЭЭЖ номинацаар шалгаруулж алдаршууллаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал, аймгийн Засаг дарга Л.Одсэр, Засаг даргын орлогч дарга Д.Сүрэнжав нар гардууллаа.