УИХ, Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Нутгийн удирдлагын холбоо, НҮб-ын хөгжлийн хөтөлбөр, Конрад Аденауэрийн сан, Дундговь аймгийн ИТХ-аас зохион байгуулсан “Иргэний оролцоо, хөгжлийн бодлого” олон улсын анхдугаар симпозиум Мандалговь хотод энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Симпозумын үндсэн илтгэлийг БХБ-ын яамын Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Нутгийн удирдлагын холбооны нарийн бичгийн дарга н.Маналжав нар тавиж хэлэлцүүлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав нар удирдан явууллаа.
Тус арга хэмжээнд төвийн бүсийн аймгуудын /Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар/ ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, ажлын албаны ажилтнууд бүхий 150 гаруй хүн оролцлоо.
Симпозиумаас “Мандалговийн тунхаг” бичигт төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын дарга нар гарын үсэг зурлаа.