Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БОНХАЖ-ын салбарын Удирдах ажилтны цахим зөвлөгөөн боллоо.

2016-03-18

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын 2016 оны Удирдах ажилтны зөвлөгөөн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын нутгийн удирдлагын танхимаас  аймгуудыг ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын онлайн сүлжээг  ашиглан  цахим хэлбэрээр болж өнгөрлөө.
 Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан төсөв зардалд хэмнэлттэй байх үүднээс дээрх дэвшилтэт  арга хэлбэрээр явагдснаараа бусад салбарынхаас онцлог байв
Зөвлөгөөнөөр БОНХАЖ-ын салбарын бодлого, түүний хэрэгжилтийн талаар 2015 онд авч хэрэгжүүлсэн онцлог арга хэмжээ, орон нутаг дахь харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, 2016 оны зорилтын талаар яамны газар хэлтсийн дарга, удирдлагууд мэдээлэл хийж, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн байна.
Тус зөвлөгөөнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдаас гадна Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргаа,  УЦУОШАлбаны дарга, Сум дундын ойн анги зэрэг байгал орчны салбарын нийт байгууллагууд бүрэн хамрагдсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%