Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Төрийн бус байгууллагуудын түншлэл" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо.

2016-03-29

2016 оны 3-р сарын 24-ний өдөр "Төрийн бус байгууллагуудын түншлэл" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Хотол чойр ТББ-аас зохион байгуулж Өмгөөлөгчдийн зөвлөл, АОЭХ, ХАҮТанхим, Хараагүйчүүдийн холбоо, ХБИргэдийн зөвлөл, Хөнгөн атлетикийн холбоо, Төмөр замын ахмадын зөвлөл, Ахмадын хороо, Шинэ хүн ТББ, Говийн усчид усан спорт сонирхогчдын холбоо, ОНОШ ТББ, Барилгачдын холбоо, Хөгжлийн түншлэл ТББ, Мерси кор, Эрэгтэйчүүдийн холбоо зэрэг ТББ-уудын төлөөлөл оролцлоо. Төрийн бус байгууллагуудын танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажил болон цаашид хийх ажил, хамтран хийх ажлаа төлөвлөн ярилцаж, иргэдийн гаргасан зарим нэг санал бодол дээр хэлэлцүүлэг хийж шийдвэрлэх арга замыг тодорхойллоо. 2016 оны төлөвлөгөө, орон нутагт ИНСүлжээ байгууллага үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд хийх ажлаа ярилцаж комисс томиллоо. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг эгнээндээ нэгтгэж хамтран ажиллах чиглэлийг энэ 2016 онд баримтлан ажиллахаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%