Аймгийн аудитын газар Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 –т “Орон нутгийн хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтооно.” гэж заасны дагуу нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг хуулийн хугацаанд нь тооцон гаргаж, аймгийн ИТХ-д ирүүллээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлыг нам эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 35,1 сая төгрөгөөр, нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг сумын сонгогчийн болон өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч 6,6-7,8 сая төгрөгөөр тогтоосон байна.