Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Цагдаагийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 01-09 ГСА улсын дугаартай УАЗ-31512 маркын автомашин, 01-04 ГСА улсын дугаартай УАЗ-22069 маркын автомашин, 60-55 ГСА улсын дугаартай КИА БОНГО маркын автомашинуудыг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэний дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн А/79 дугаар захирамжаар дуудлага худалдааг зохион байгуулах 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж дуудлага худалдааг 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 15.00 цагт зохион байгууллаа. Дуудлага худалдаанд нийт 22 иргэн оролцож:
- 01-09 ГСА улсын дугаартай УАЗ-31512 маркын автомашиныг 2100000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгөөр
- 01-04 ГСА улсын дугаартай УАЗ-22069 маркын автомашин 2000000 /хоёр сая/ төгрөгөөр
- 60-55 ГСА улсын дугаартай КИА БОНГО маркын автомашиныг 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр тус тус худалдан борлуулж, орон нутгийн орлогод нийт 4800000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр боллоо.