2016 оны 04-р сарын 11-ний өдөр "Говьсүмбэр аймгийн ундны усны аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт аймгийн хэлэлцүүлгийг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, орчин аялал жуулчлалын газар хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сумдын Засаг Даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн Эрүүл мэндийн газар, Сав газрын захиргаа, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс Хөдөө аж ахуйн газар, Тохижилт Сүмбэр, Дэлхийн Зөн ОУБ-ийн Бор Өндөр-1 ОНХХ салбар, усаар хангагч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгээр Аймгийн Ус дэд хөтөлбөрийн танилцуулга хийж хөтөлбөрийн 1-р үе шатны гүйцэтгэлийг тайлагнаж, усны аюулгүй байдлын 2016 оны төлөвлөгөөний төсөл цаашид хийх ажил болон хамтран зохион байгуулах ажлаа төлөвлөж усны аюулгүй байдлын 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.