Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтан, албан тушаалтанд сургалт явуулж, гэрчилгээ олгох сургалтыг өнөөдөр буюу 2016 оны 04 сарын 14-ны өдөр манай аймагт явууллаа. Тус сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байгаа юм байна.