Аж ахуй эрхлэх бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2015, 2016 онд жижиг зээл болон санхүүгийн дэмжлэг авсан болон авахаар шийдвэрлэгдсэн нийт 100 иргэнд аж ахуй эрхлэлтийн сургалтыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс "Ирмүүн төгс" ХХК-ний сургалтын байгууллагатай хамтран 5 хоног Иргэний танхимд зохион байгууллаа. Сургалт лекцийг аргаас гадна суралцагчдын санаа бодлыг сонсох, тэднийг идэвхжүүлэх, урамшуулах, харилцан ярилцах, бие даан ажиллах, багаар ажиллах оролцооны аргатай хослуулан явуулсан нь онцлог байлаа. Сургалтад хамрагдсан иргэдээс асуулгын маягт бөглүүлж, сургалтын үр дүнг үнэлүүлэхэд сургалтын байгууллагын багшийн ур чадвар, сургалтын чанарыг 100 хувь хангалттай гэсэн үнэлгээ өгсөн байна.