Сүмбэр сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Муу хөөт” хэмээх газарт 2016 оны
7 дугаар сарын 16-ны өдөр малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг
илэрч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр
“Шүлхий” өвчин болох нь батлагдсан байна. Сүмбэр сумын Засаг даргын 2016
оны 07 сарын 16-ны А/85 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож,
голомтонд байгаа өвчтэй малыг ялган тусгаарлаж вакцинжуулах ажлыг
эхлүүллээ. Улсын нөөцөөс 107,0 мянган тун вакцин нийлүүлж, голомтын
бүсэд малын шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор 4 пост гарган ажиллаж
байна. Аймгийн онцгой комисс хуралдаж Баянтал сумын баяр наадам, Аймгийн
баяр наадам болон бусад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг түр
хугацаагаар хойшлуулаад байна.