Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

О.Ууганбаатарыг үдэн гаргалаа.

2016-07-28

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл  Рио-2016 Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд оролцох эрхээ авсан ОУХМ Отгонбаатарыг Ууганбаатарыг хүлээн авч уулзан амжилт хүсч үдэн гаргалаа. Мөн аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Мөнгөнцэцэг, мэргэжилтэн Г.Анхбаатар, Биеийн тамир, спортын газрын дарга, МУГДасгалжуулагч Л.Цэдэнсодном, Сагсан бөмбөгийн спортын мастер У.Мөнхбаатар, Монголын тулааны спортын шилдэг тамирчин Х.Амартүвшин, сагсан бөмбөгийн дасгалжуулагч, 2015 оны шилдэг төрийн албан хаагч Б.Баттогтох, О.Ууганбаатарын гэргий Н.Базаррагчаа нар байлцлаа. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл Говьсүмбэрчүүдээс хамгийн анх олимпийн наадамд оролцохоор эрхээ авсанд баяр хүргэж Говьсүмбэрийн 16 мянга гаруй иргэд хамт дэмжиж байгааг илэрхийлж, аймгийн Засаг даргын мэндчилгээг дамжуулж  Монгол түмнийхээ итгэлийг алдалгүй сайхан барилдаж аварга болохыг хүсье” хэмээн өгүүлж 1000 долларын урамшууллыг гардуулан өглөө.2016_07_27 О_Ууганбаатарыг үдэж өглөө (2) Тэрээр зөвхөн энэ онд Жүдо бөхийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд мөнгөн медаль, Тбилисийн гран при тэмцээний 81 кг-ын жинд хүрэл медаль, Обервартын нээлттэй тэмцээний 81 кг-ын жинд алтан медаль, Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын бүх ард түмний 14-р спортын их наадмын 81 кг-ын жин болон багийн төрөлд алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлж одоо дэлхийн чансаанд 19-р байрт бичигдэж байна.

О.Ууганбаатар нь Говьсүмбэр аймгийн тамирчдаас түүхэндээ хамгийн анх олимпийн наадамд оролцож байгаа тамирчин юм.

Нутгийн дүүдээ Олимпийн наадмын торгон дэвжээнд ид хаваа гайхуулан барилдаж төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дуулалаа эгшиглүүлээд ирэхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%