Аймгийн Засаг дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр малын гоц халдварт шилхий болон цэцэг өвчөн гарсан нутаг дэвсгэрийн хяналтын постуудад ажиллалаа. Уг ажлын хүрээнд аймгийн онцгой комисс болон орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй ДЗОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХХөтөлбөр, аймгийн Улаан загалмайн хорооноос 18 малчин өрх, 5 хяналтын пост нийт 23 нэгжид ДЗОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХХөтөлбөр 1.585.850 төгрөгний хоол хүнсний бүтээгдэхүүн, аймгийн Улаан загалмайн хорооноос 10 нэр төрлийн ахуйн ариун цэврийн хэрэглэл 949.582 төгрөгний эд үйлсийн тусламж дэмжлэг хүлээлгэн өглөө.