ТV-9 телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Гэгээн алсын одод” монгол туургатны хүүхдийн урлагийн их наадам энэ жилээс эхлэн Олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг болжээ. Энэ удаагийн урлагын их наадам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошуунд зохион байгуулагдаж Монгол улс, ОХУ, БНХАУ, Халимаг, Буриад, ӨМӨЗО зэрэг улсын 32 шилдэг хамтлагын 450 гаруй хүүхдүүд оролцсоноос Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Л.Түмэнцэцэг багштай Шивээн ганхаа-2 хамтлаг Тэргүүн байр гранпри шагналын эзэн болсон байна. Авъяаслаг бяцхан дүү нартаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.