Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо хамтран аж ахуй нэгж байгууллагын ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, байгууллагын ХАБЭА-н орон тооны болон орон тооны бус зөвлөлийн гишүүд, УУЖС ПТК-ийн ХАБЭА-н 3-р курссын 15 оюутан, нийт 70 хүнд зориулан 1 өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, ажил олгогч эздийн эрх үүрэг, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх, үйлдвэрийн осол аваараас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах, анхан шатны тусламжийн талаар хичээл заагдлаа. Сургалтанд хамрагдсан 70 хүнд гэрчилгээ гардуулж өглөө.