УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Аймгийн удирдлагууд болон сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй уулзаж тэдний ажил байдалтай газар дээр нь танилцлаа. Мөн энэ өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн харъяа агентлагуудын зохион байгуулсан “Алтан намар” нээлттэй өдөрлөгт оролцож аймаг орон нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоо, жимс жимсгэнэ Сүмбэр үүлдэрийн каракуль хонины бүтээгдэхүүн, нэхмэл болон сүлжмэл хувцас зэрэгтэй танилцаж нутгийн бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонслоо.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Говьсүмбэр аймагт ажиллахдаа Сүмбэр сумын 2 дугаар сургууль болон Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн шинээр баригдаж байгаа барилга, 3 дугаар сургуулиар орж танилцлаа.