Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Г.Төгсбаярын нэрэмжит тэмцээн боллоо

2016-11-09

Монгол Улсын шилдэг дасгалжуулагч, спортын мастер Г.Төгсбаярын нэрэмжит тэмцээн анх удаагаа Говьсүмбэр аймгийн төв Чойр хотноо зохион байгуулагдаж байна. Тэмцээн 2016 оны 11 сарын 03-06-ны хооронд аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Баянгол, Хан-Уул дүүргүүд, Хилчин, Алдар спорт хороод, Ихэр бээлий клуб, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Орхон, Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр аймгууд, Замын-Үүд сум зэрэг 13 багийн 114 өсвөр үе, залуучуудын баг тамирчид 11 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Нээлтийн арга хэмжээнд дасгалжуулагч Г.Төгсбаяр, урилгаар аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг,  Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Ц.Батнасан, Монгол Улсын ардын багш, гавъяат тамирчин, академич Д.Банди, Бээжин-2008 олимпийн наадмын мөнгөн медальт, Боксын анхны дэлхийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн тивийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин П.Сэрдамба, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга, гавъяат тамирчин Т.Үйтүмэн, Алдар спорт хорооны дасгалжуулагч, гавъяат дасгалжуулагч А.Гантулга, Мэргэжлийн боксын Пан азийн аварга н.Ганзориг нарын хүндэт зочид оролцсон байна.

Тэмцээнийг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлсэн бол Монголын боксын холбооноос Г.Төгсбаяр багшид өргөмжлөл, дурсгалын зүйл, аймгийн Биеийн тамир, спортын газар, түүний шавь нараас дурсгалын зүйл гардуулан өгч сайн сайхан бүхнийг хүслээ. П.Сэрдамба гавъяат боксын спортыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Жанжин Чойр” боксын холбоонд өргөмжлөл гардуулан өгсөн  бол Г.Төгсбаяр багш өөрийн ууган шавь нарын нэг өдгөө Говьсүмбэр аймгийн боксын дасгалжуулагчаар ажиллаж байгаа ОУХМ Л.Зоригтбаатарт Монгол Улсын далбаа гардуулан өгч энэхүү далбааг дэлхий, тивийн дэвжээнээ мандуулахыг хүссэн юм.

Боржигин чуулгын морин хуурч, хөөмийч Б.Мөнхжаргал, тус чуулгын бүжигчид уран бүтээлийнхээ дээжээс үзэгчдэд сонирхууллаа.

Тэмцээний үеэр Г.Төгсбаяр багшийн шавь ОУХМ Л.Зоригтбаатар, дэд мастер Д.Дэлгэрмаа, Ж.Цогжаргал, О.Өлзийорших, Б.Бат-Эрдэнэ, Б.Батболд, Н.Батдэлгэр, Э.Шинэжавхлан нар багшдаа хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулан өглөө.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын боксын холбооны 1 одтой шүүгч О.Мандахбаяр, шүүгчдээр 1 одтой шүүгч Б.Атарбаяр, Б.Болдбат, Монголын боксын холбооны 3 одтой шүүгч М.Отгонбаатар, Г.Одсүрэн, 1 одтой шүүгч М.Гүндэгмаа зэрэг Монголын боксын холбооны шүүгч нар шүүн явууллаа.

Тус тэмцээнийг Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Шивээ-Овоо ХК, Монголын боксын холбоо ивээн тэтгэж, аймгийн Биеийн тамир, спортын газар, “Жанжин Чойр” боксын холбоо хамтран зохион байгуулсан байна.

Тэмцээнийг медальтнууд:

ЭМЭГТЭЙ

42 кг.

  1. М.Ганболор, Хан-Уул дүүрэг
  2. Т.Ууганзаяа, Баянгол дүүрэг
  3. Д.Отгонсүрэн, Орхон аймгийн Эрдэнэт бокс клуб
  4. Д.Номиндарь, Говьсүмбэр аймгийн Хаялага клуб

51 кг

  1. Б.Мөнгөнсаран, Орхон аймгийн Эрдэнэт бокс клуб
  2. Б.Золжаргал, Орхон аймгийн Эрдэнэт бокс клуб
  3. С.Анужин, Говьсүмбэр аймгийн Хаялага клуб
  4. Т.Номин-Эрдэнэ, Хилчин спорт хороо

54 кг

  1. Э.Мичидмаа, Орхон аймгийн Эрдэнэт бокс клуб
  2. Д.Хонгорзул, Сэлэнгэ аймгийн Улаан ирвэс клуб
  3. О.Шүр, Алдар спорт хороо
  4. А.Отгонжаргал, Орхон аймгийн Эрдэнэт бокс клуб

60 кг

  1. С.Цэндсүрэн, Говьсүмбэр аймгийн Хаялага клуб
  2. Б.Баяржаргал, Орхон аймгийн Эрдэнэт бокс клуб
  3. Д.Бүрэнчимэг, Сэлэнгэ аймгийн Улаан ирвэс клуб
  4. О.Даваасүрэн, Ихэр бээлий клуб

ЭРЭГТЭЙ

28 кг

  1. А.Тэнгис, Дорноговь аймгийн Замын-Үүд сум
  2. О.Тэмүүлэн, Алдар спорт хороо
  3. Л.Төгөлдөр, Сүхбаатар аймаг
  4. А.Төгсбилэг, Сүхбаатар аймаг

З2 кг

  1. Б.Оргил-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Хаялага клуб
  2. Н.Гансүх, Алдар спорт хороо
  3. М.Энхгялбаа, Ихэр бээлий
  4. Б.Мөнх-Эрдэнэ, Баянхонгор аймаг

34 кг

  1. Э.Анхтүшиг, Баянгол дүүрэг
  2. Б.Баттулга, Алдар спорт хороо
  3. А.Лхагвабаяр, Хилчин спорт хороо
  4. Ш.Тэмүүгэн, Говьсүмбэр аймгийн Хаялага клуб

52 кг

  1. Ц.Мөнхтулга, Дорноговь аймгийн Замын-Үүд сум
  2. Ц.Эрдэм, Говьсүмбэр аймгийн Хаялага клуб
  3. Б.Дөлгөөн, Орхон аймгийн Эрдэнэт бокс клуб
  4. Д.Тэгшжаргал, Алдар спорт хороо

36 кг

  1. Э.Сүх-Эрдэнэ, Дорноговь аймаг
  2. М.Амарбаяр, Говьсүмбэр аймгийн Хаялага клуб
  3. Х.Билгүүн, Хилчин спорт хороо
  4. А.Баттулга, Алдар спорт хороо

54 кг

  1. Х.Азбаяр, Орхон аймгийн Эрдэнэт бокс клуб
  2. О.Тулга, Говьсүмбэр аймгийн Хаялага клуб
  3. Э.Энх-Амгалан, Дорноговь аймаг
  4. Э.Шинэболд, Алдар спорт хороо

56 кг

  1. Э.Гомбосүрэн, Орхон аймгийн Эрдэнэт бокс клуб
  2. С.Тэмүүлэн, Сэлэнгэ аймгийн Улаан ирвэс клуб
  3. Н.Эрхэмбилэг, Сүхбаатар аймаг
  4. Н.Цогтжаргал, Алдар спорт хороо

БАГИЙН ДҮНГЭЭР:

  1. 40 оноогоор ОУХМ Л.Зоригтбаатар дасгалжуулагчтай Говсүмбэр аймгийн “Хаялага” спорт клуб
  2. 39.5 оноогоор н.Пүрэвочир дасгалжуулагчтай Орхон аймгийн Эрдэнэ бокс клуб
  3. 32.5 оноогоор МУГДасгалжуулагч А.Гантулга дасгалжуулагчтай Алдар спорт хороо

Шилдэг эрэгтэй тамирчнаар 32 кг-ын жингийн аварга Говьсүмбэр аймгийн Хаялага спорт клубын тамирчин Б.Оргил-Эрдэнэ

Шилдэг эмэгтэй тамирчнаар охидын 54 кг-ын жингийн аварга Орхон аймгийн Эрдэнэт бокс клубын тамирчин Э.Мичидмаа

Өсөх ирээдүйтэй тамирчнаар 28 кг-ын жинд тулалдсан Хилчин спорт хорооны тамирчин н.Батзориг


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%