Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дахь удаагийн ээлжит сонгуулиар байгуулагдсан ИТХ-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хуралдаж шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, Хурлын дарга болон Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлж томилуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус хуралдаанаар Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаар Т.Түмэнбаярыг сонгож, сумын Засаг даргаар өмнө Засаг даргаар ажиллаж байсан П.Амарсайханг дахин дэвшүүлж аймгийн Засаг даргаар батламжлуулахаар нэрийг нь хүргүүллээ. Мөн Н.Хишигдорж, Д.Отгонсүрэн, Ё.Болдбаатар, О.Оюун, Ш.Чинболд, Б.Наранбаатар, Т.Түмбэнбаяр нар тэргүүлэгчдээр сонгогдсон байна.
Ирэх 4 жилд Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Ардын Намаас сонгогдсон 25, Ардчилсан намаас сонгогдсон 6 төлөөлөгчтэйгөөр ажиллах юм.