Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5-р хуралдаан амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар нийт 7 асуудал хэлэлцэх юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын тайлан, Чойрын богд хайрханы орчмын зарим газар, хүрийн ногооны газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах, архи согтууруулах ундаагаар үйлчилэх тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэх, 2017 онд гэр хорооллын иргэдийн өмчлөлд байгаа газарт гэрчилгээ олгох, шинээр газар олголтын байршлыг тогтоох, 2016 оны төсөвт тодотгол хийх, 2017 оны төсвийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.