Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШАТРЫН АВАРГУУД ТОДОРЛОО.

2016-12-12



    Монгол Улсын их хурлын даргын ивээл дор Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны ойг тохиолдуулан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан  шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.Шинэ үндсэн хуулийн 25 жилийн ойг тохиолуулан зохион байгуулж буй тус тэмцээнд сум бүрээсээ шалгарсан 12 шилдэг тамирчин тойргийн журмаар өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. 
      Эмэгтэйчүүдийн төрөлд Шивээговь сумын тамирчин Будын Энхгэрэл анх удаагаа түрүүлж, эрэгтэйчүүдийн төрөлд Сүмбэр сумын тамирчин Дуламсүрэнгийн Өлзийбат 2 дахь удаагаа түрүүлж, Шивээговь сумын Дигаагын Сүхбаатар дэд байрт шалгарсан байна. Эдгээр 3 тамирчин 2017 оны 01 сард зохион байгуулагдах Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.


Эмэгтэй төрөлд:

1-р байрт: Шивээговь сумын тамирчин Будын Энхгэрэл 4.0 оноогоор
2-р байрт: Сүмбэр сумын тамирчин Бяруузанын Өнөтуяа 4.0 оноогоор
3-р байрт: Баянтал сумын тамирчин Чулууны Энхцэцэг 3.0 оноогоор

Эрэгтэй төрөлд: 

1-р байрт: Сүмбэр сумын тамирчин Дуламсүрэнгийн Өлзийбат 4.5 оноогоор
2-р байрт: Шивээговь сумын тамирчин Дигаагын Сүхбаатар 3.5 оноогоор
3-р байрт: Сүмбэр сумын тамирчин Гаваагийн Дэмбэрэл 3.0 оноогоор



     

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%