Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн 2016 оны хийсэн ажлын тайланг сумдын иргэдэд танилцуулах үеэр Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Батзам нь зөвлөлийн 2016 онд хийсэн ажлын талаар танилцуулж, иргэдээс санал хүсэлтийг нь сонслоо. Мөн байгууллага хамт олныхоо хүрээнд болон олон нийтэд ГХУС чиглэлээр төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхи, санаачлага гарган ажилласан Сүмбэр сумын 2-р сургууль,Баянтал сумын Эрүүл мэндийн төв, Шивээговь сумын 3-р цэцэрлэгийн хамт олонд өргөмжлөл хадгалуулав.