Говьсүмбэр аймгийн Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Бор-Өндөр ОНХХ байгууллага хамтран "Хамтарсан баг"-ийн гишүүдэд шинээр батлагдсан хууль тогтоомж, дүрэм журмыг танилцуулах, онол арга зүйн мэдлэг олгох, ур чадварыг сайжруулах зорилгоор 2017 оны 01-р сарын 19-20-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж байна. Сургалтанд амжилт хүсч Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Г.Батзам оролцлоо. Сургалтанд Говьсүмбэр аймгийн Баянтал сум, Сүмбэр сум, Шивээговь сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баянмөнх сум, Дархан сумын төлөөллүүд оролцож байна.