Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2017-03-03

      Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр хөдөлмөр бүтээлээрээ төр түмэндээ хүндлэгдсэн эрхэм алдартнууд  төрийн дээд шагналаар шагнагдлаа. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Говьсүмбэр аймгийн Илчит сансар ХХК-ийн Зөвлөх инженер Гаваагийн Дэмбэрэл, Говьсүмбэр аймгийн Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн ахмад ажилтан Хасжаргалын Батжаргал, Алтан гадас одонгоор Сүмбэр сумын ахмад багш, 6-р багийн малчин Доржийн Маамуу, Сүмбэр сумын 1-р багийн өндөр настан Баянсангийн  Саамааз, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын нярав Төмөрчөдөрийн Алтанцэцэг, Баянтал сумын улсын бүртгэгч Цэрэнхандын Урангуа, Говьсүмбэр аймгийн Умард говийн гүвээт Халхын дундад талын сав газрын захиргааны мэргэжилтэн Гомбосүрэнгийн Энх-Өлзий, Сүмбэр сумын 2-р багийн өндөр настан Тавхайн Отгонсүрэн нар шагнагдсан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар Сүмбэр сумын 3-р багийн өндөр настан Насангийн Шар, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Лхамжавын Цэцгээ, Ус-Ду Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогч Уртнасангийн Батдолгор, Шивээ-Овоо ХК-ийн оператор Балдангийн Батхүрэл, Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 5-р сургуулийн Газарзүйн багш Номинзулын Одончимэг,  Говьсүмбэр аймгийн Нефть ханган нийлэх Чойр дахь салбарын ахлах нягтлан бодогч Цэрэндоржийн Ундрах, Сүмбэр сумын 2-р багийн өндөр настан Лувсангийн Баярсайн, Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 5-р сургуулийн Монгол хэлний багш Жагваралын Цэцэгсүрэн нар төрийн дээд одон медалиар шагнагдсан байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%