Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЗӨВЛӨМЖ

2017-03-22

Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, эд өлгийн хосгүй үнэт зүйлс, мөн үе дамжин ирсэн бурхан тахил, хөөрөг гэх мэт зүйлсийг хэрхэн хадгалах, баталгаажуулах, үнэлүүлэх зэрэг нь аливаа болзошгүй гал, усны болон гэмт хэрэгт өртөх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор  дараах мэдээ, мэдээллийг хүргэж байна. Үүнд:
1.    Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 “Хувийн өчийн соёлын биет өвийн үнэлгээг өмчлөгчийн хүсэлтээр энэ хуулийн 9.2-т заасны дагуу тодорхойлж болно.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт “Соёлын биет бус өв, өвлөн уламжлагчийн тухай мэдээллийг соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүргэнэ.” гэж заасан тул иргэн та өөрийн соёлын уламжилж ирсэн өв болон үнэт эдлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх,
2.    Даатгал хийлгэсэн байх,
3.    Эд хөрөнгийг биет байдлаар нь үзүүлэн үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийлгэж, хадгалсан байх,
4.    Тухайн эд зүйлсийн фото зургийг албан ёсны газраар авахуулан баримтжуулж, хадгалсан байх зэрэг нь таныг аливаа гэмт хэрэг, зөрчил, гэнэтийн давагдашгүй хүчний үйлчлэлээс учирч болзошгүй аюулаас хамгаалах эх сурвалж болох юм.

Аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөн хохирогч болохгүйн
тулд иргэн таны үүрэг оролцоо чухал

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ,
АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%