Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт,
үйлдвэрлэлийн төвөөс 2017 оны 3 сарын 20, 21-ний өдрүүдэд “Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оролцоо” сэдэвт сургалтыг манай
аймагт зохион байгууллаа. Сургалтанд аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн,
нийгмийн ажилтан, сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш,
залуу гэр бүлүүд холбогдох төрийн албан хаагчдаас бүрдсэн нийт 95 хүн хамрагдсан байна.
Тус сургалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо, урьдчилан сэргийлэх талаар тодорхой ойлголтыг өгч, сургалтанд оролцогчид батламж гардан авлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмд оролцуулж, эрхээ эдлэх боломжийг нь олгохын тулд аймаг, орон нутагтаа нийтэд хүртээмжтэй орчныг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцсэн юм.