Хүнс, хөдөө аж ахуйн газар, МОНГОЛ ВИ,И,ТИ,НЕТ ТББ хамтран Говьсүмбэр аймгийн малчид болон уяачдад сургалт зохион байгууллаа. Уг сургалтанд Баянтал, Сүмбэр, Шивээговь сумын малчид болон уяачид хамрагдлаа. Сургалтаар адууны эмнэлзүй, адуунд үүсдэг празит шимэгч хорхой, төл малын шингэн алдалтыг хэрхэн эмнэх зэрэг сэдвээр зохион байгууллаа. МОНГОЛ ВИ,И,ТИ,НЕТ ТББ нь 1998-2003 онд “Вет нет” төсөл хэрэгжүүлж эхэлсэнээр 2003 онд төрийн бус байгууллага болон өргөжиж Малын эмч нарын үргэлжилсэн сургалт, Боловсрол хөгжил төсөл, Энрэх мал эмнэлэг сургалтын төв гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын төв юм.