Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГХУСАЗЗ


нийт 15

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО.

2022-05-18 441
Шинэ барилгын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг дарга Г.Батзам болон бусад албаны хүмүүс оролцлоо. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь анх 1981 онд Дорноговь аймгийн Цагдаагийн албаны харъяа Цагдан сэргийлэх групп нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 1991 онд Говьсүмбэр аймаг байгуулагдсанаар Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэсийн үйл ажиллагаа эхэлж өдгөө 41 жилийн дараа шинэ конторын барилгатай болж, түлхүүрээ хүлээн авлаа. Тус хэлтсийн барилга нь 2021, 2022 оны улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 3 давхар 1728м2 50 өрөө, тасалгаатайгаар баригдсанаар цагдаагийн албан хаагчдын ажил, үүргээ биелүүлэх таатай орчин, нөхцөл бүрдээд байна. Тус арга хэмжээний үeэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл Цагдаагийн хэлтэст хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд ашиглагдах бүрэн тоноглолтой TOYOTO PROBOX маркийн авто машиныг хүлээлгэн өглөө. Аймаг, орон нутгийнхаа нийтийн хэв журмыг хамгаалах, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа дараах алба хаагчдыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар "Говьсүмбэрийн төлөө мeдаль"-иар шагнав. 1.Цэдэндамбын Ганболд - ГСА дахь Цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа 2.Лхагвасүрэнгийн Лхагвагарам - Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа 3.Баатарын Гантулга - Захиргаа удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа 4.Амаагийн Алтангартаам - Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа 5.Ширбазарын Ариунсан - Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2022-04-28 432
Говьсүмбэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хууль зүйн яамны харьяа хэлтэс, агентлагууд болон аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор "Хуулийн байгууллагуудын зөвлөгөөн"- ийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар цогц арга хэмжээ зохион байгуулах нь тун чухал. Энэ үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, иргэд, олон нийтийн хүчинд түшиглэх, аж ахуйн нэгж, байгууллага бүр дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах зарчимд тулгуурлах ёстой. Энэ үүднээс Говьсүмбэр аймгийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн гаралт шалтгаан нөхцлийг тогтоохын тулд бүх төрлийн гэмт хэрэг дээр криминологийн судалгааг энэ оны 4-6 сард Кримнологичдын холбоотой хамтран хийхээр болсон. Энэ судалгааны үр дүн, дүгнэлтийг үндэслээд бид аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дараа дараачийн ажлуудыг үр дүнтэй төлөвлөж зохион байгуулах нөхцөл бүрдэх юм. Мөн иргэдийн ая тухтай аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор "Аюулгүй жишиг хороолол" төслийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санхүүжүүлж Сүмбэр сумын Баянбулгийн 5 гудамжид хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна" гэсэн юм. Зөвлөгөөнд дараах сэдвүүдээр мэдээлэл хийгдлээ. Үүнд: - Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Ц.Энхтулга "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх орчин үеийн чиг хандлага" сэдвээр - Аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор н.Түмэнжаргал "Эрүүгийн болон зөрчлийн хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх ажил"-ын талаар - Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Батхуяг "2022 оны 1 дүгээр улирлын эрүү хэв журмын нөхцөл байдал"

"ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН 3 ТӨРӨЛТ СПОРТ ТЭМЦЭЭН" БОЛЛОО.

2022-04-18 399
"ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН 3 ТӨРӨЛТ СПОРТ ТЭМЦЭЭН" БОЛЛОО. Говьсүмбэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хууль зүйн яамны харьяа хэлтэс, агентлагууд болон аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах зорилгоор "ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН 3 ТӨРӨЛТ СПОРТ"-ЫН нөхөрсөг тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгууллаа. Тэмцээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хууль хүчний 23 байгууллагын 200 орчим албан хаагчид хамрагдлаа. Тэмцээн: 1. Волейбол /холимог баг/ 2. Шатар /эрэгтэй, эмэгтэй/ 3. Буухиа гэсэн 3 төрөл дээр зохиогдсон бөгөөд Волейболын тэмцээний: 1-р байр: Баянтал сумын ГХУСАЗСЗөвлөлийн баг 2-р байр: Мэргэжлийн хяналтын газрын баг 3-р байр: Онцгой байдлын газрын баг Шатрын тэмцээний: Эрэгтэйчүүдийн төрөлд: 1-р байр: Б.Лүнгэрэгжанцан /Тагнуулын хэлтсийн Нябо/ 2-р байр: Г.Төрболд /ГИХГ-ын улсын байцаагч/ 3-р байр: Н.Дашдондог /ГСА дахь Цагдаагийн хэлтэс/ Эмэгтэйчүүдийн төрөлд: 1-р байр: Б.Соёлмаа /Шивээговь сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүн/ 2-р байр: Э.Мишээлт /ХЭЗХ, ШША-ны баг/ 3-р байр: Н.Үрлээ /МХГ-ын мэргэжилтэн/ Буухиа тэмцээний төрөлд: 1-р байр: Д.Сувд ахлагчтай Шүүхийн Тамгын газрын баг 2-р байр: Д.Мөнгөнцэцэг ахлагчтэй Прокурорын газрын баг 3-р байр: Ц.Оюунбилэг ахлагчтай 4 бэрх баг Удирдлагуудын дунд зохион байгуулсан Дартсын тэмцээнд: Эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байр: Г.Бат-Очир /Прокурорын газрын орлогч прокурор/ 2-р байр: Э.Эрхэмбаатар/Баянтал сумын Засаг даргын орлогч 3-р байр: С.Басан /Баянтал сумын ИТХ-ын дарга/ Эмэгтэйчүүдийн төрөллд 1-р байр: Ж.Оюунбилэг /ИТХ-ын Нарийн бичгийн дарга/ 2-р байр: Д.Сувд /Шүүхийн Тамгын газрын дарга/ 3-р байр: Ц.Оюунбилэг /ГБХЗХГ-ын дарга/ Багийн нийт дүнгээр: 1-р байр: Ц.Оюунбилэг ахлагчтай 4 бэрх баг 2-р байр: Ж.Оюунбилэг ахлагчтай аймгийн ИТХ, Тагнуулийн хэлтсийн баг 3-р байр: Д.Сувд ахлагчтай Шүүхийн Тамгын газрын баг шалгарлаа

Сургалт

2014-08-20 318

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%