2000.10.07-нд гурав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-ын АНХДУГААР хуралдаан орон нутгийн сонгуулийн дүнгийн тухай сонгуулийн хорооны дарга Б.Ганболдын илтгэлийг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 25 Төлөөлөгчийн /МАХН-16, МҮАН-МСДН-ын ардчилсан холбоо эвсэл-4, МАШСН-1, бие даагч 4/ бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Данзандаржаагийн Гансүхийг сонгож, нарийн бичгийн даргаар Пагамын Базаррагчааг томилж, аймгийн Засаг даргад Жамсрангийн Баянмөнхийн нэрийг дэвшүүлэв.