2012 оны 11-р сарын 30-нд Орон нутгийн Хурлын зургаа дахь сонгуулийн дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдаж, иргэдийн Хурлыг төлөөлөгчөөр сонгогдсон 17 төлөөлөгч / МАН-9, АН-7 МАХН-1/-ийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын даргаар Л.Отгонжаргалыг сонгов. 2013 оны 1-р сарын 28-ны өдрийн гуравдугаар хуралдаан болж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Дагвадоржийн Баянжаргалыг сонгож аймгийн Засаг даргад Л.Отгонжаргалыг нэр дэвшүүлэв. 2015 оны 12 сарын 04-ны өдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар Г.Батсуурийг сонгов.