Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХОРООДЫН ХАМТАРСАН ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-11-24

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдахаар товлогдсонтой холбогдуулан Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, Байгаль орчин аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороод хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. “Улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд болон он дамжин хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт танилцуулах тухай
2. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх тухай
3. Аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг хэлэлцэх тухай
4. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, орон нутгийн 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг танилцуулахад хороодын гишүүдээс зарчмын санал гараагүй тул 100 хувийн саналаар АИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10166
8421 / 83%
1073 / 11%
324 / 3%
348 / 3%