Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээ мэдээлэл


нийт 207

“БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ.

2023-08-30 518
Говьсүмбэр аймгийн багш нарын бага хурлын нээлтэд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шатарын Билэггүмбэрэл оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ Боловсролын салбарынхан энэ цаг үед Боловсролын шинэ сэргэлтийг хийх, чанарын ялгааг арилгахад чиглэсэн Боловсролын багц хуулиа өлгийдөн авч 2023-2024 оны хичээлийн жилд шинэчлэгдсэн эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа талаар болон аймаг орон нутгаас боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгийг онцлон дурдаж, Боловсролын салбарын нийт албан хаагчдад 2023-2024 оны хичээлийн жилийн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Мөн орон нутгийн хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, ахмад багш Рагчаагийн Өлзийсайхан, Лувсанцэрэнгийн Цэцэгмаа нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАН НАЙМДУГААР ХУРАЛДААН 08 ДУГААР САРЫН 04-НД ХУРАЛДАНА.

2023-07-28 417
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. 1.Аймгийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2. Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг хэлэлцэж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван наймдугаар хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжин холбогдох хороодод шилжүүллээ.

МОНГОЛ УЛСАД ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ, НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ 19 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2023-06-20 520
Онцгой байдлын албаны хүндэтгэлт энэ өдөр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн Баярын арга хэмжээг зохион байгуулж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл, Онцгой байдлын газрын дарга хурандаа Х.Сүхбаатар нар оролцож алба хаагчдыг “Говьсүмбэрийн төлөө” медаль, "Онцгой байдлын албаны төлөө I, II, III дугаар зэрэг"-ийн тэмдэг, болон "Жуух бичиг"-ээр шагналаа. Та бүхэндээ Онцгой байдлын байгууллага үүсч байгуулагдсаны ойн өдрийн мэндийг дахин хүргэж, үйлс бүхэн амжилт дүүрэн, золбоо хийморь мөнхөд мандан бадрахын ерөөлийг дэвшүүлье.

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-05-17 499
✅Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, Даатгалын болон үнэлгээний байгууллагууд, Жолоодох эрх сэргээх зөвшөөрөл олгох сургалтын байгууллагууд хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор цэцэрлэгүүдийн дунд “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2023” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 👮Тэмцээнийг нээж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл үг хэлсэн бөгөөд нээлтэд бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн баг тамирчид, эцэг эхчүүд оролцлоо. 👮Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 7 багийн 70 хүүхэд, 28 багш, эцэг эхчүүд оролцож шилдгүүдээ шалгарууллаа. Үүнд; -"Тэргүүн" байр, Цом, Алтан медалийг Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн баг, тамирчд -"Дэд" байр, Мөнгөн медалийг Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн баг тамирчид -"Гутгаар" байр, Хүрэл медалийг Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн баг тамирчид тус тус байр эзэллээ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2023 ОНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2023-05-03 560
Аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-од, Нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ болон 10 тасгийн эрхлэгч, удирдлага мэдээллийн албаны мэргэжилтнүүд оролцлоо. 📌Зөвлөгөөний эхэнд Нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ Нэгдсэн эмнэлгийн 2022 оны үйл ажиллагааны товч тайланг танилцуулж, улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаад аймгийн удирдлагууд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн энэ үеэр эмч ажилчдын зүгээс халдвартын тасгийн байрыг засварлах, сувилагчдын хүрэлцээ дутмаг байгаа талаар санал хүсэлтээ илэрхийлсэнд аймгийн Засаг дарга онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. 📌Түүнчлэн хуучин амбулаторийн байрыг нэгдсэн эмнэлэг өөрсдийн нөөц хөрөнгөөр иж бүрэн засварлажээ. Үүнд: эмэгтэйчүүдийн эмчилгээний хэсэг, гемодиализийн эмчилгээний хэсэг, хавдрын хими эмчилгээ, өдрийн эмчилгээ, уламжлалт сэргээн засах хэсгүүд үйл ажиллагаагаа явуулах юм. 📌Үйл ажиллагааны төгсгөлд Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нар 2023 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН "БАЙЛДААНЫ ТУГ"-Д ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2023-05-03 704
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний өв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн “Байлдааны тугийг цэнгүүлэх, хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах” ёслолын арга хэмжээ Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын алба хаагчдыг хамруулан аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн Цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, бригадын генерал А.Дулаанжаргал аймгийн хууль сахиулах болон төрийн цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчид тэдний гэр бүл нутгийн иргэд оролцлоо. Говьсүмбэрийн төлөө медалиар: Цагдаагийн сүлд чуулгын уран сайхны удирдаач, Цэнд-Аюушийн Амарболд шагнагдлаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАН ТАВДУГААР ХУРАЛДААН 03 ДУГААР САРЫН 30-НД ХУРАЛДАНА. _

2023-03-21 495
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Аймгийн сонгуулийн хороо байгуулах тухай 2. “Нээлттэй Говьсүмбэр” богино хугацааны хөтөлбөрийг батлах тухай 3. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 4. Аймгийн хөгжүүлэх 2023 оны жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчилт оруулах тухай 5. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн санал өгөх тухай 6. “Баптист Чойр” сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах хүсэлтийг хэлэлцэх тухай асуудлуудыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван тавдугаар хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжин холбогдох хороодод шилжүүллээ.

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ХҮЧИТ 32 БӨХИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

2023-03-17 389
🔸️XVII жарны “Үзэсгэлэн болгогч” харагчин туулай жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгууллаа. 🔹️Барилдаанд аймгийн хурц арслангаар манлайлуулсан хүчит 32 бөх зодоглосноос Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат хилчин спорт хороо, Алтан булаг уул, Шивээ-Овоо хувьцаат компанийн бөх аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Чойр хайрхан, Тэс сүмбэр компанийн бөх аймгийн арслан Бат-Очирын Гончигтавхай үзүүрлэж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Алтан булаг хувьцаат компанийн бөх аймгийн арслан Батнасангийн Үүрцайх, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Сүмбэр Таван-Эрдэнэ компанийн бөх аймгийн начин Баатархүүгийн Баясгалантөр нар шөвгийн дөрөвт шалгарсан бол дунд шөвөгт аймгийн харцага Алтансүхийн Доржпалам, сумын заан Өнөрцэцэгийн Бумба-Очир, сумын заан Баярсайханы Энхжаргал, сумын заан Дуламсүрэнгийн Даваахүү нар шалгарлаа.👏👏👏 Шалгарсан бөхчүүдийг Өргөмжлөл, медаль🥇🥈🥉, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. МОНГОЛ БӨХИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ӨНӨ МӨНХӨД ИВЭЭЛ БОЛТУГАЙ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2023-02-02 546
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван дөрөвдүгээр хуралдаан хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж баталлаа. 1. Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг товлон зарлах тухай 2. Журам хүчингүй болгох тухай 3. Газар хэсэгчлэн шилжүүлэх тухай 4. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай 5. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны төсвийн зарцуулалтыг зохицуулах журам батлах тухай 6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай 7. Олон нийтийн цагдаагийн орон тоо, урамшууллыг батлах тухай 8. Аймгийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН 02 ДҮГЭЭР САРЫН 01-НД ХУРАЛДАНА.

2023-01-26 544
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг товлон зарлах тухай 2. Журам хүчингүй болгох тухай 3. Газар хэсэгчлэн шилжүүлэх тухай 4. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай 5. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны төсвийн зарцуулалтыг зохицуулах журам батлах тухай 6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай 7. Олон нийтийн цагдаагийн орон тоо, урамшууллыг батлах тухай 8. Аймгийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжин холбогдох хороодод шилжүүллээ.

2022 оны Говьсүмбэр аймгийн Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээний медальтнууд тодорлоо

2022-11-15 314
Эрэгтэй төрөлд: 1 дүгээр байр: Бяруузанын Боорчи /алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/ 2 дугаар байр: Энхтунгалагийн Түвшинтөгс /мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/ 3 дугаар байр: Загдцэсэмийн Баярсайхан /хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/ 4 дүгээр байр: Лхагвагарамын Сумъяа /өргөмжлөл, мөнгөн шагнал/ 5 дугаар байр: Дашдоогийн Гонгор /өргөмжлөл, мөнгөн шагнал/ Эмэгтэй төрөлд: 1 дүгээр байр: Натарын Мөнгөнсарнай /алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/ 2 дугаар байр: Амаржаргалын Энхдэлгэр /мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/ 3 дугаар байр: Бяруузанын Өнөтуяа /хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/ нар шалгарсан бөгөөд Ахмадын төрөлд Гончигдоржын БЯМБАА, Дүгэрийн ЯДАМ, өсвөрийн төрөлд Баяртогтохын Учрал, Анхбаярын Түвшинбаяр нар амжилттай оролцож өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

"ОРОН НУТГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТАД 9 АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАМРАГДЛАА

2022-10-31 270
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швецарын хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл болон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран “Орон нутийн бодлого төлөвлөлт ба үр дүнд суурилсан хяналтын тогтолцоо” сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалтад Төв, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод аймгуудын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Хурлын хороодын дарга, зөвлөлийн гишүүд хамрагдлаа. Сургалтын эхний хагаст “Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт” болон “Бүсийн хөгжлийн төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн хэтийн төлөв” сэдвээр Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр хэлэлцүүлэг хийж, аймгуудын ИТХ-ын төлөөллүүдийн асуултад хариулт өглөө. Сургалтын сүүлийн хагас нь хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлаар олон талт мэдээлэл өглөө. “Төсвийн харилцааны шинэтгэл, орон нутгийн төсвийн удирдлага”, “Төсвийн хяналт, шалгалт, аудит хийхэд анхаарах зарим асуудал” сэдвүүдээр Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр мэдээлэл хийж, “Аймгуудын өрсөлдөх чадварын индекс, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх арга зам”-ын талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн Ерөнхий захирал Б.Лакшми сургалт өглөө. Есөн аймгийн ИТХурал хоорондын туршлага солилцох, өөрсдийн аймгуудын тулгарч буй асуудлуудаа ярилцах, зөвлөлдөх, холбогдох мэргэжлийн хүмүүст асуудал дэвшүүлэн, уламжлах замаар сургалт, хэлэлцүүлэг үр дүнтэй өндөрлөлөө.

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр" боллоо.

2022-07-22 494
Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх нээлттэй 425-р ангийн "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр" болж төрийн өмнө хуулиар хүлээсэн хариуцлагатай үүргээ чадварлагаар гүйцэтгэж байгаа алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээ боллоо. "Говьсүмбэрийн төлөө" медалиар 1. Хамгаалалтын ажилтан ахлах ахлагч Сэргэлэнгийн Сэдэд 2. Хамгаалалтын ажилтан ахлагч Энхтайваны Сэрдамба 3. Холбоочин дэд ахлагч Хишигтогтохын Ганганчимэг нар шагнагдлаа.

Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ боллоо.

2022-07-19 579
Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ажилд идэвх зүтгэл, гарган ажилласан алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээ боллоо. Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд үр бүтээлтэй ажилласан алба хаагч нарт тус бүр 300.000 төгрөгийн урамшуулал олголоо. Мөнхбатын Анх-Эрдэнэ- Захиргаа удирдлагын тасгийн цагдаа жолооч, Цагдаагийн ахлагч Чинбатын Сүхтулга- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, Цагдаагийн дэд ахлагч Мөнхжаргалын Хонгорзул- Олон нийтийн цагдаа Говьсүмбэрийн төлөө медалиар: Баярсайханы Шинэбаяр- Шивээговь сум дахь цагдаагийн хэсгийн дарга, Цагдаагийн хошууч Сэнгэбаатарын Гантулга- Баянтал сумын цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч Тожилсүрэнгийн Золбоо- Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч Улам-Өрнөхийн Одончимэг- Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч, Цагдаагийн ахлагч

ОРОН ТООНЫ БУС ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛД ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2022-03-09 479
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын даргын 2022 оны 03-р сарын 03-ны өдрийн 04 тоот захирамжийн хүрээнд Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаж Иргэний зөвлөлийн гишүүд сонгон шалгаруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Иргэний зөвлөл нь хуулийн дагуу: - Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Олон нийтийн хяналт тавина, - Цагдаагийн байгууллагын төлөвлөгөө, хөгжлийн бодлого боловсруулахад санал өгөх, - Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны тайланд үнэлэлт дүгнэлт өгөх, - Цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангауулахаар холбогдох албан тушаалтанд уламжлах - Албан хаагчдын нийгмийн асуудлуудыг шийдвэрлүүлэх, санал зөвлөмж боловсруулах - Албан хаагчдын сургалт, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник ашиглахад дэмжлэг үзүүлэх зэрэг эрх үүрэгтэй. Иргэний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд 2022.03-10-ны өдрөөс 2022.03.24-ны өдрийн хооронд дараах материалыг ирүүлнэ үү. Үүнд: - Төрийн албан хаагчийн анкет - Хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэх хуудсыг бөглөх. Дэлгэрэнгүй мэдээллийг 99656713 /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан/ дугаараас ажлын цагаар лавлана уу. ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн Цэдэнсодном агсны нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 18-20 ны өдрүүдэд 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа.

2021-11-23 324
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 26 багийн 208 тамирчид оролцож шилдгүүдээ шалгарууллаа. Шагнал гардуулах арга хэмжээний үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн Цэдэнсодном агсны эхнэр Л.Цэцгээд хүндэтгэл үзүүллээ. Эрэгтэйчүүдийн төрөлд: 1 дүгээр байр: “Залуу монгол-50” баг, тамирчид /Алтан медаль, шилжин явах Цом, Өргөмжлөл, 1 сая 200 мянган төгрөг / 2 дугаар байр: “Чойр өртөө” баг, тамирчид /Мөнгөн медаль, Өргөмжлөл, 1 сая төгрөг/ 3 дугаар байр: Аймгийн “Засаг даргын тамгын газар” баг, тамирчид /Хүрэл медаль, Өргөмжлөл, 800 мянган төгрөг/ Эмэгтэйчүүдийн төрөлд: 1 дүгээр байр: “ Бизнес хөгжил” баг, тамирчид /Алтан медаль, шилжин явах Цом, Өргөмжлөл, 1 сая 200 мянган төгрөг / 2 дугаар байр: Залуу монгол-50” баг, тамирчид /Мөнгөн медаль, Өргөмжлөл, 1 сая төгрөг/ 3 дугаар байр: “МАК цемент” баг тамирчид /Хүрэл медаль, Өргөмжлөл, 800 мянган төгрөг/ "Шилдэг Довтлогч"-оор: Эрэгтэй: “Чойр өртөө” багийн тамирчин н.Батпүрэв Эмэгтэй: “Бизнес хөгжил” багийн тамирчин Б.Солонго "Шилдэг холбогч"-оор: Эрэгтэй: “Засаг даргын тамгын газар”-ын багийн тамирчин Г.Амартүвшин Эмэгтэй: “Залуу монгол-50” багийн тамирчин О.Эгшиглэн "Тэгш тоглогч"-оор: Эрэгтэй: “Залуу монгол-50” багийн тамирчин Э.Гансүх Эмэгтэй: “Бизнес хөгжил” багийн тамирчин М.Энхжин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн Цэдэнсодном агсны нэрэмжит "Шилдгийн шилдэг тамирчнаар" Эрэгтэй: “ЗДТГ” багийн тамирчин А.Оч-гэрэл Эмэгтэй: “Бизнес хөгжил” багийн тамирчин О.Пүрэвсүрэн Мөн тэмцээний үеэр аймгийн БТСГ-ын ажилтан волейболын дасгалжуулагч Б.Баярмааг “Говьсүмбэрийн төлөө” медалиар шагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%