2026-05-06
11
“Монголын Хүмүүнлэгийн өдөр”-ийг угтаж Говьсүмбэр аймгийн Улаан Загалмайн дунд шатны хороо, Шивээговь сумын Улаан Загалмайн анхан шатны хороо хамтран “ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд УЗДШХ-ны удирдах зөвлөлийн тэргүүн Ш.Билэггүмбэрэл, МУЗН-ийн хүндэт дарга, ахмад настан Б.Адъяасүрэн, МУЗН-ийн хүний нөөц, сайн дурын идэвхтний хөгжил хариуцсан менежер М.Мөнгөнцэцэг, Сүхбаатар дүүргийн УЗХ-ны дарга З.Өсөхбаяр, Говьсүмбэр аймгийн УЗДШХ-ны дарга Д.Нарнай, Шивээговь сумын УЗАШХ-ны тэргүүн А.Дэлгэрзаяа, Баянтал сумын УЗАШХ- ны тэргүүн Б.Мөнх-Эрдэнэ нар болон нийт 100 гаруй гишүүд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр Говьсүмбэр аймгийн УЗДШХ-ноос Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд -2, 3-р цэцэрлэгт – 2, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд -1, өрхөд -15, Сүмбэр сумын 30 өрхөд, Баянтал сумын 15 өрхөд нийт аймгийн 60 өрхөд хүнсний багц, 660мвт-ын цахилгаан станц барих “Бэхт” төсөл буюу “Ар И Си Си Эм Жи” ХХК нь хүнсний багц 40 өрхөд, Засаг даргын хүмүүнлэгийн үйл ажиллагааны зардлаас хүнсний багц 11 өрхөд, нийт 3 байгууллага, 69 өрхөд хүнсний багц олгосон.
Мөн гишүүдийн идэвх, оролцоо хамтын ажиллагааг үнэлэн “Нигүүсгэл” алтан медалиар Оюундэлгэрийн Алтансүх “Нигүүсгэл” мөнгөн медалиар Нямдаагийн Гантуяа, “Тусч хүүхэд” медиалиар Түмэнбаатарын Уртнасан нар шагнаж, 15 гишүүнд талархал хадгалуулав.
Шивээговь сумын УЗАШХ-д алтан ивээн тэтгэгч гишүүнээр Бүдээбатын Даваадолгор, Батлахын Бямбадорж, мөнгөн ивээн тэтгэгч гишүүнээр Цэцэгсүрэнгийн Туул, Буянжаргалын Алтансүх, онцгой ивээн тэтгэгч гишүүнээр Цогбадрахын Уранбилэг, Өсөхжаргалын Золзодмаа, Баасангийн Бадамханд, Мишиддоржийн Эрдэнэчимэг, Түмэнбаатарын Уртнасан, Цэндбазарын Мэндбаяр, Энхтөрийн Байгалмаа, өсвөрийн УЗ-н бүлэгт Батжаргалын Ариунзаяа, Отгонбаатарын Мөнхнаран нар гишүүнээр элслээ.
\2026.05.05\